All-In or Fold (AOF)
2023-03-24

AOF ПОКЕРЫГ ХЭРХЭН ТОГЛОХ ВЭ : ДҮРЭМ, ГАРЫН ЗЭРЭГЛЭЛ, БОЛОН СТРАТЕГИ
KKPoker AOF (All-In or Fold) нь хурдацтай, адал явдлаар дүүрэн покерын хөгжилтэй орчинг дараагийн түвшинд хүргэнэ! Та хурдан шийдвэр гаргах шаардлагатай ба префлоп дээр бүх мөнгөө эрсдэлд оруулж, гарын мод тус бүрийн buy-in-ээ дөрөв дахин их ихэсгэж хожих боломж!
KKPoker дээрх AOF тоглон мөнгөн шагнал хэрхэн хожихыг болон AOF-ын суурь болох сэтгэл хөдлөм Texas Hold’em-ийн покерын үндсэн дүрэм, стратеги болон түгээмэл асуулт, хариултын талаар эндээс мэдэж аваарай.
AOF ПОКЕРЫН ДҮРЭМ
KKPoker AOF тоглоомууд нь дөрвөн хүнтэй бөгөөд уламжлалт Texas Hold’em-ийн дүрмээр явагддаг. Ялгаа нь зөвхөн Префлоп дээрх бооцооны сонголтод оршдог.
KKPoker AOF тоглоомд тоглогч бүр хоёр гарын (hole) хөзөртэй бөгөөд ширээн дээр гурван үе шатанд (Flop, Turn, River) 5 газрын хөзөр тавигдана.
Та өөрийн хоёр хөрөзтөйгөө таван газрын хөзрийг ашиглан, нийт долоон хөзрийн дотроос хамгийн сайн 5-хөзрийн Гарыг уламжлалт NLH покер гарын зэрэглэлээр бүрдүүлж өрсөлдөнө. Шилдэг таван-хөзөр нь потыг хожих болно.
KKPoker AOF-ыг стандарт NLH тоглоомоос ялгадаг зүйл нь Префлоп дээр тоглогч зөвхөн хоёр сонголттой: Бүх мөнгөө тавих (All-in) эсвэл Хөзрөө хаях (Fold).
Гар бүрдэнгүүт тоглогчийн buy-in хэмжээний дүнгээс давсан үлдэгдлийг систем автоматаар касс руу шилжүүлнэ. Харин дараагийн гарт оролцоход тоглогчын үлдэгдэл дутуу бол автоматаар зөв buy-in хэмжээгээр нэмэгдүүлнэ.
AOF-д оролцсон Гар бүр таны buy-in дүнгээ дөрөв дахин өсгөх боломж юм!
ГАРЫН ЗЭРЭГЛЭЛ

GAMEPLAY


СТРАТЕГИ
Зарим хүмүүс AOF-г зөвхөн азанд-суурилан шийдэгддэг гэж боддог ч покерын аль ч төрөлд стратеги чухал хэвээр юм, гэхдээ покер нь төрөл, формат, эсвэл дүрэмээс гадна үргэлжийн стратегийн тоглоом юм.
Цаашлаад AOF-д сурсан мэдлэг, ур чадварууд тань KKPoker-ын NLH тэмцээнд ч бас хэрэг болно. (All-in) эсвэл (Fold) хийх эсэхээ суралцаж ойлгох нь тэмцээн юмуу бэлэн мөнгөний тоглоомд хожих гол түлхүүр юм.
Покерыг олон янзын форматаар тоглож болдог бөгөөд тус бүрдээ суралцах, хөгжих боломжтой талуудтай байдаг.
KKPoker AOF-ын мөн чанарын хоёр гол зүйл: бүх мөнгөө тавих (all-in) эсвэл эсрэг тоглогчийн бүх мөнгийг “call” хийх. Тиймээс эдгээрийг судалгаа, бэлтгэлийн гол чиглэл болгон авч үзэх хэрэгтэй. Уламжлалт NLH-д Гарын хүрээг (hand ranges) ойлгож, зөв ашиглах нь хөгжлийн түлхүүр болдог шиг AOF-д ч мөн гарын хүрээг тойрсон судалгаа хамгийн чухал юм.
ALL-IN
Бүх мөнгөө тавих хэд хэдэн шалтгаантай байж болно. Жишээлбэл, “call” хийж потыг (pot) хожихыг эсвэл стэйк/блайндаа хамгаалах зорилгоор блаф хийх.
All-In Гарын хүрээ: Энэ бол та бүх мөнгөө тавихаар сонгох гарын мод юм. Аль гарын модоор бүх мөнгөө тавихаа шийдэх нь таны ширээн дээрх байрлал болон таны стэкийн хэмжээнээс хамаарна.
Жишээ нь, KKPoker AOF нь дөрвөн тоглогчтой. Энэ нь эхний тоглогч (UTG — under the gun) анхны үйлдэл хийх бөгөөд гурван эсрэг тоглогчтой нүүр тулна гэсэн үг. UTG тоглогчийн бүх мөнгөө тавих гарын хүрээ нь энэ нөхцөлөөс хамааран нэлээд хатуу байх шаардлагатай — яг л уламжлалт NLH-ийн эхний гарын хүрээ шиг.
Хэрэв UTG тоглогч гарын модоо хаявал, Button байрлалын тоглогч дараагийн (all-in эсвэл fold) шийдвэр гаргах бөгөөд энэ удаа хоёр л эсрэг тоглогчтой тоглоно. Иймээс гарын хүрээгээ оновчтойгоор тэлж болно. Үүнтэй адилаар Button тоглогч гар хаявал, Small Blind (Жижиг Блайнд) илүү өргөн хүрээтэйгээр бүх мөнгөө тавьж, Big Blind-д шийдвэр гаргах шахалт үзүүлэх боломжтой болно.
ГАРЫН ХҮРЭЭ (RANGES)
AOF тоглоомын онцгой уур амьсгал нь хэрэв таны гарын (hole) хөзөр нь өмнөх эсрэг тоглогчдын бүх мөнгө тавилтын (all-in) дараа та (all-in) хийх нь хангалттай хүчтэй эсэхийг мэдэх бас нэгэн чухал нөхцөл юм.
Жишээ нь, хэрэв UTG тоглогч бүх мөнгөө тавибал, үлдсэн өрсөлдөгч бүр нэг бол хаяна эсвэл дагаж өсгөх (илүү том чип стектэй бол) шийдвэр гаргах хэрэгтэй болно.
Дахин бүх мөнгөө тавих (Reshoving) нь ямар ч покерын тоглоомд чухал бөгөөд AOF-д энэ нь бүр ч чухал ач холбогдолтой болдог.
ХӨЗРӨӨ ХАЯХ (FOLD)
Гарын модоо хаях нь сайн зүйл гэдгийг санах нь чухал. Таны гар олон тохиолдолд бүх мөнгөө тавих (all in) эсвэл дуудалт “call” хийхэд хангалттай хүчтэй байж чадахгүй.
AOF-ын хурдан, довтолсон шинж чанарыг анхаарч үзэх хэрэгтэй ч, бусад покерын төрлийн нэгэн адил тэвчээр хамгийн чухал хүчин зүйл юм. Үүнийг сул тал гэж үзэж болохгүй.
ӨРСӨЛДӨГЧДӨӨ ТАНИХ
Гарын хүрээний талаар судалсны дараа, та ширээний уур амьсгалын өөрчлөлтийг байнга ажиглах хэрэгтэй. Ялангуяа тоглогч нар ширээний ард орж, гарч байгааг анхаарах нь чухал.
Покерын аль ч форматад ширээн дээр мэдээлэл цуглуулах нь зайлшгүй шаардлагатай! Нэг тоглогч нь бараг гарын мод бүртээ бүх мөнгөө тавьдаг бол, нөгөө нь байнга гарын модоо хаяж (fold) байгааг анзаарч болно.
AOF тоглоомууд бусад покерын төрлүүдээс илүү олон Гарын (hole) хөзрөө шууд үзүүлдэг. Энэ нь эсрэг тоглогчийн бүх мөнгөө тавих үедээ ямар гаруудтай байгааг санаж, өөрт ашигтай нөхцөл бүрдүүлэхэд тусална.
Зөвлөгөө: KKPoker нь өдөр бүр үнэгүй Фриролл тэмцээнүүд санал болгодог бөгөөд та эндээс ур чадвараа нэмэгдүүлж, $0 buy-in-ээр бодит мөнгөний шагнал хожих боломжтой!
AOF Түгээмэл Асуулт
AOF ГЭЖ ЮУ ВЭ?
AOF нь гэдэг нь KKPoker-ын шинэ тоглоомын формат ALL IN OR FOLD (Бүх мөнгөө тавих эсвэл Гарын модоо хаях) гэсэн үгийн товчлол юм.
AOF ПОКЕР ШИРЭЭ ХЭДЭН ТОГЛОГЧТОЙ ВЭ?
KKPoker дах Бүх AOF мөнгөн тоглоом нь 4-гартай.
ХАМГИЙН БАГА AOF BUY-IN ХЭД ВЭ?
KKPoker AOF бодит мөнгөн ширээний тоглоомд одоогийн хамгийн бага buy-in нь $0.02/$0.04 ширээнд $0.32 байна.
АВТО ЦЭНЭГЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
KKPoker AOF тоглоомын ширээ бүр тогтсон buy-in хэмжээтэй. Гар бүрийн дараа тоглогчийн стек дээрх энэхүү тогтсон хэмжээнээс давсан мөнгөн дүн автоматаар авч, тоглогчийн хэтэвчинд шилжүүлнэ. Хэрэв тоглогчийн үлдсэн мөнгө buy-in хэмжээнээс бага байвал систем автоматаар үүнийг нөхөж цэнэглэнэ.
AOF ШИРЭЭНД ЖАКПОТ БАЙДАГ УУ?
Тийм! “JACKPOT” тэмдэглэгээтэй AOF ширээнүүд өндөр зэрэглэлийн покер гар гаргасан тохиолдолд асар их шагнал хожих боломжийг олгодог. Дэлгэрэнгүйг доорх мэдээллээс үзнэ үү!
Join KKPoker, improve your poker skills, and win fantastic cash prizes and rewards in our cash games, tournaments, and SPINUP, with a $1,000,000 jackpot prize pool!
Download the KKPoker app and play anywhere, anytime, in a fun and recreational poker player-focused environment! We even have FREE buy-in tournaments every day to boost your poker bankroll! Join now and get great welcome rewards, plus 5% Instant Rakeback from day one and the chance to earn up to 50% rakeback.
Be a part of our poker community and follow the KKPoker journey on Instagram, Facebook, X and Twitch.
Copyright © 2025 KKPoker. All Rights Reserved
Copyright © 2025 KKPoker. All Rights Reserved